Сүүлийн үед коронавирусийн цар тахал дэлхий нийтийг нөмрөөд буй эдгээр өдрүүдэд ард иргэд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор витамин С-г их хэрэглэх болсон. Тус витамин нь нэг талдаа хүний биенд ашигтай ч хэмжээ нь ихэдвэл өвчин үүсгэх аюултай аж.
Витамин С-г хэтрүүлж хэрэглэвэл бөөрөнд чулуу үүсэх аюултай. Өдөрт 1000 мл-аас дээш С витамин хэрэглэвэл тун хэтэрнэ гэж үздэг аж.
Тус витаминыг насанд хүрсэн хүн өдөрт 60 мг хэрэглэх ёстой гэсэн тун бөгөөд тухайн хүн тамхи татдаг бол 95 мг тунгаар витамин хэрэглэх ёстой байна. Мөн өндөр настай хүмүүсийн хувьд 75-90 мг тунг хэрэглэнэ гэж заасан байдаг аж.
С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэхь уураг болон бусад хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ витамин нь жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, хүнсний ногоо, айраг, сааманд их агуулагдана.