Дуучин Se7en болон жүжигчин И Да Хе нар ирэх тавдугаар сард хуримлахаар болсон тухайгаа мэдээллээ. Хосууд энэхүү мэдээллээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Энэ тухай дуучин Se7en "Надад та бүхэндээ хамгийн түрүүнд дуулгах ёстой сайхан мэдээ байна. Би тавдугаар сарын 6-нд найз бүсгүй И Да Хетэйгээ гэрлэхээр болсон. Сүүлийн найман жилийн турш надтай хамт байж надад үргэлж хайр мэдрүүлсэн" хэмээсэн бол жүжигчин И Да Хе "Бид сүүлийн найман жилийн турш үерхэж байгаа болохоор гайхах зүйл байхгүй мэт санагдаж магадгүй...
Гэхдээ яагаад хэлэхээс ингэтлээ ичээд байгаа юм бол оо. Би та нартаа энэ тухайгаа яаж хэлэх вэ гэж их бодсон. Ирэх тавдугаар сард бид урт хугацааны үерхлээ эхнэр, нөхрийн хэмжээнд хүргэнэ гэж амалсан. Миний насан туршийн хань болох хайртдаа сайн эхнэр, том түшиг тулгуур нь болох болно" хэмээгээд хуримын өмнөх зурагнуудаа хуваалцжээ.