УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх" прокурорын саналыг дэмжүүлэхгүйн тулд гишүүдэд тэрбум төгрөг тарааж байж магадгүй байна


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УПЕГ-аас өнгөрөгч баасан гараг /2023.03.24/-т УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Улсын ерөнхий прокуророос ирсэн саналыг УИХ ажлын тав хоногийн дотор хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2023.03.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжүүлэхгүйн тулд гишүүдэд нөлөөлөх ажлыг хийж байж магадгүй байна. Тодотговол, тэрбээр УИХ-ын гишүүдэд өөрийг нь түдгэлзүүлэхийн эсрэг санал өгүүлэхийн тулд гишүүдэд нэг, нэг тэрбум төгрөг тарааж байж болзошгүй байгаа аж. Учир нь энэ талаар ч парламентын гишүүдийн дунд яригдаж эхэлсэн байна. Магадгүй "Ажнай" Д.Бат-Эрдэнээс тэрбум төгрөг авсан УИХ-ын гишүүд ирэх долоо хоногт болох чуулганаар прокурорын саналын эсрэг кноп дарах бололтой. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх" прокурорын саналыг дэмжүүлэхгүйн тулд гишүүдэд тэрбум төгрөг тарааж байж магадгүй байна 

https://isee.mn/n/48232скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан