Францын "The Voice -2023" шоунд Монголын язгуур урлагаар бүтээлээ туурвидаг Мишел Абрахам оролцож байна


Францын хамгийн том телевиз TF1 /олон нийтийн суваг/-ийн "The Voice -2023" шоуны шалгаруулалтад монгол ардын язгуур урлагийн төрлөөр дагнан уран бүтээлээ туурвидаг Мишел Абрахам /Michel Abraham/ оролцож байна. Энэ жил тус шоунд Францын 50 мянга гаруй хүн бүртгүүлэн оролцсоноос зуун авьяастныг шалгаруулан авч үлдээд байна.
Мишель Абрахам 2011 оноос монголын язгуур урлагийн URYA /байгалийн дуудлага, уриа/ төслөө эхлүүлжээ. Энэ хүрээнд хөөмэй, морин хуур, цуур, лимбэ зэрэг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн хөгжмийн зэмсгүүд болон орчин үеийн хөгжмийг хослуулан уран бүтээлээ туурвиж буй юм. Тэрээр франц болон бусад орнуудад монголын нүүдэлчин түмний өвөрмөц ахуй соёл, урлагийг сурталчлан таниулсаар байгаа юм. 
Францын "The Voice -2023" шоунд Монголын язгуур урлагаар бүтээлээ туурвидаг Мишел Абрахам оролцож байна
Францын "The Voice -2023" шоунд Монголын язгуур урлагаар бүтээлээ туурвидаг Мишел Абрахам оролцож байна
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан