Оросын эсрэг хориг юанийн дэлхийн эдийн засаг дахь үүргийг бэхжүүлэв


Оросын эсрэг хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт юанийн гүйцэтгэх үүргийг ихээхэн бэхжүүлсэн гэж Блүмберг агентлаг онцолжээ.
Москвагийн биржийн түүхэнд анх удаа юань ам.долларыг гүйцэж, хамгийн их эргэлттэй валют болжээ. Нийт арилжааны 40 хувийг юань эзэлж байна. Хятадын валют Оросын худалдаанд хэрэглэгдэх нь нэмэгдэж, улмаар бүс нутгийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг нь өссөн. Ингэснээр дэлхийн эдийн засгийн хөрс суурь өөрчлөгдөхөд хүргэж байна гэж тус агентлаг үзэж байна. Юань нь дэлхийн санхүүгийн системийг хувийн зэвсэг болгож буй АНУ-ын үй ажиллагааны эсрэг “ерөндөг” хэмээн нэрлэж болно гэж тус агентлаг онцолсон байна.
Юанийн нөлөө өссөн нь нөгөө талаар өрнөдийн орнуудын экспорт багассантай холбоотой. Үүний улмаас Орос улс Хятадын зүг чиглэсэн. Тийм ч учраас 2022 оны байдлаар Оросын импортын 40 хувь, экспортын 30 хувийг Хятад улс эзэлсэн хэмээн Блүмберг бичжээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан