Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

 

Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр өнөө шөнө, Дорнодын зүүн хэсгээр өдөртөө цасан шуурга шуурна.

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Дундговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр өнөө шөнө салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, говь тал, хээрийн нутгаар салхи, шороон шуурга  шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.

 

2023 оны 3 дугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна. Харин энэ сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан