Хүнс, хөдөө аж ахуйн салбарт энэ онд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт энэ онд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна. Энэхүү хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор УИХ-аас 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн юм. Тус хөдөлгөөний хэрэгжилтэд зориулж энэ оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй дэмжлэг болж байна.

 

Мөн УИХ-аас тусгайлан Түр хороо байгуулж, төлөвлөсөн бодлого, арга хэмжээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой сайтар уялдуулах, хүний нөөцийг бэлтгэх, санхүүжилтийг нарийвчлан шийдвэрлэх болон удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг тодорхой чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон юм. Үүнтэй уялдуулан Засгийн газраас шаардлагатай тогтоол шийдвэрүүдийг шуурхай батлан гаргасан аж.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан