Нийт нутгийн 60 гаруй хувьд ЦАСТАЙ байна

Нийт нутгийн 60 гаруй хувьд ЦАСТАЙ байна

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 21 см-ээс их, Увсын  Давст, Хяргас, Ховдын Алтай, Үенч, Завханы Тэс, Төвийн Эрдэнэд 21-23 см, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Тэс, Улаангом, Баруунтуруун, Малчин, Түргэн, Сагил, Ховдын Булган, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Нөмрөг, Баянтэс, Тэлмэн, Түдэвтэй, Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хайрхандулаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Хушаат, Төвийн Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Халхгол (Сүмбэр), Булганд 11-20 см.

Харин Орхон, Дархан-Уулын нийт, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Увс, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Булганы ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цастай байна.

Эх сурвалж: ЦУОШГ

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан