"Black Friday"-ийг ингэж хийдэггүй юм аа


Өчигдөр хар баасан гараг гэх /Black Friday/ хямдралаар шуурсан долоон хоногын сүүлийн баасан гараг боллоо. Жилдээ ганц хоёрхон өдрийг хар баасан гараг хэмээн нэрийдэж томоохон сүлжээ их дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зад хямдруулж хэрэглэгчдэд хүргэдэг уламжлал тогтсон. Энэ үеэр гэр ахуйн бараа бүтээгдэхүүнээс эхлүүлээд хувцас хэрэгсэл гээд хямдрахгүй зүйл байхгүй.
Нэг ёсондоо авмаар байгаа бараагаа хар баасан гарагийн хямдралыг хүлээж байгаад авдаг гэж ойлгоход болно. Гэвч зарим сүлжээ дэлгүүрүүд хямдрал нэрийдлээр бараа бүтээгдэхүүний үнийг бүр нэмэгдүүлээд давхар тэдэн хувийн хямдрал хэмээх шошгон дээрээ үндсэн үнээсээ хавь илүү үнийг тогтоожээ. 
Тодруулбал, Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа Black Friday-ийг ингэж хийдэггүй юм аа BSB Electronics минь гэх нийтлэл олныг бухимдуулаад авлаа. 
Мөн тэрээр "Хэдхэн хоногын өмнө орж үнийг нь харж, сонирхоод зургийг нь авч яваад, нөгөө сүрхий хямдрал болохоор ирж авнаа гэтэл бүр илүү үнэтэй болсон байх юм. Ойлгодоггүй" хэмээжээ.  
"Black Friday"-ийг ингэж хийдэггүй юм ааскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан