БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах баг эрэлч хоёр нохойн хамтаар 5 хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийт 8 хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна.
Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Харин газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майханаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.