Финланд улс дангаар НАТО-д элсэхэд бэлэн байна


ХЕЛЬСИНКИ. /IltaLehti/.
 Хэрэв Турк, Унгар улсууд хүсэлтийг нь баталбал Финланд улс Умард Атлантын цэргийн эвсэлд Шведгүйгээр элсэнэ гэж “IltaLehti” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 
 НАТО-д элсэх тухай Финланд, Шведийн хамтарсан хүсэлтийг эвслийн гишүүн 30 орноос Турк, Унгараас бусад 28 улс хэдийнээ батлаад байгаа юм. 
 
“Финланд улс Шведгүйгээр НАТО-д элсэхэд бэлэн байгаа. Хэрэв Турк болон Унгар Финландын гишүүнчлэлийг соёрхон баталбал ийм нөхцөл үүснэ” гэж уг хэвлэлд бичжээ.  Энэ оны эхээр Шведийн Стокхолм хотод лалын шашны эсрэг ажиллагаа болсны улмаас Финланд, Шведийн НАТО-д элсэх хамтарсан хүсэлтийг соёрхон батлах үйл явц түр зогссон юм.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ