Утаатай хотын жагсаалтыг Ухань тэргүүлж, Улаанбаатар 4-т явна

Утаатай хотын жагсаалтыг Ухань тэргүүлж, Улаанбаатар 4-т явна

 

Жил болгоны өвөл Улаанбаатарт утааны асуудал яригддаг. Яригдаад зогсохгүй төсвөөс өчнөөн хөрөнгө мөнгө гаргаж, тэмцэж эхэлдэг. Ингээд ямар ч үр дүнгүй хордоод явж, амьдарч байтал хавар болно. Монголчууд угаасаа мартамхай улсууд, олон нийтийн сүлжээний нэг сэнсаацыг нөгөө сэнсаацаар дардагтай адил утаагаа мартаж орхино.

Дэлхийн улс орон, хотуудын агаарын бохирдлыг хэмждэг IQAir сайтаас дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын чансааг байнга гаргадаг. Өнөөдрийн байдлаар жагсаалтыг Хятадын Ухань тэргүүлж, Дакка (Бангладеш), Энэтхэгийн Дели эхний гуравт багтсан байна. Манай нийслэлийн хувьд айргийн тавд “итгэл төгс” багтаж, дөрөвт бичигджээ.

Хамгийн их утаатай дэлхийн арван хотод Мумбаи (Энэтхэг), Бээжин, Чэнду (хоёул Хятад), Пакистаны Лахора, Казахстаны Астана, ОХУ-ын Красноярск оржээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан