Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. "Эрэл" ХХК Хөгжлийн банкнаас Засгийн газрын 2013 оны тогтоолын дагуу 14 сая ам.доллар, Засгийн газрын 2015 оны тогтоолын дагуу есөн сая ам.доллар авчээ. Шинжээчийн өгч буй мэдээллээр, тус компани авсан зээлийнхээ үндсэн төлбөрийг төлж эхлээгүй. Үндсэн хүү, торгуулийн хүү төлсөн. 2022 оны байдлаар нийт өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрээд буй аж. Энэ талаар "Эрэл" ХХК-ийнн захирал Б.Эрдэнэбат өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Зээлийн хүү бага, хугацаагүй олгоно. Танай төсөл Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийг орон сууцыг хэзээ барьж дуусгана. Тэр хүртэл зээл олгоно гэж ойлгосон. Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйгээс болоод ийм байдал үүссэн. Гэхдээ үйлдвэр ажиллаж байгаа. Бид зүгээр суугаагүй. Нэр бүхий газруудтай хамтраад Тахилтын аманд цэцэрлэг, Цайз захад хоёр давхар 20 таун хаус барьж хүлээлгэж өгсөн. Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс очиж танилцсан. Бид таван жилл зогсож байна. Энэ таван жил ажилласан бол Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулж, 40 мянган ядан, жорлонг байхгүй болгох байсан. Гэхдээ бид тодорхой хэмжээнд ажлаа явуулаад, ажиллахад бэлэн байгаа" гэв.