АТГ эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

АТГ эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 777 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 33 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 712 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 12 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
 
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
 
-Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “О” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хахууль авсан гэх;
 
-Тээврийн цагдаагийн албаны албан тушаалтан “С” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;
 
-Экологийн цагдаагийн албаны албан тушаалтан “О”, Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан  гэх;
 
-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын албан тушаалтан “У” нь 2020-2022 онд нийт 78.2 сая төгрөгийг өөрийн цалин дээр үндэслэлгүйгээр нэмж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
 
-Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
 
-Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны удирдах албан тушаалтан “Э” нь Ховд голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэх;
 
-Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх.
-Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
 
-“М” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д мэргэжилтнээр томилогдон ажиллах хугацаандаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан, бусдаас хахууль авсан гэх;
 
-Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн 24 сая төгрөгийн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
 
-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “А” нь нэр бүхий иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгуулж өгсний хариуд хахууль авсан гэх;
 
-Архангай аймгийн удирдах албан тушаалтан “М”, “Ө” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
 
-Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг гэх;
 
-Завхан аймгийн Улиастай сумын удирдах албан тушаалтан “Б” нь хүүхдийн нэр бүртгэл ашиглан төсвөөс мөнгө завшсан гэх;
 
-Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
 
-Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “Ц” нарын эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
 
-Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх;
 
-“М” нь БХБЯ-ны эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хариуцаж авсан автомашин, механизмыг бусдад зарж борлуулан завшсан, мөнгө угаасан гэх;
 
-Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Т” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хахууль авсан гэх;
 
-Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтанд иргэн “Б” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх;
 
-Ховд аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “С” нь бусдаас хахууль авсан гэх.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан