Монгол оюутан Санкт-Петербург хотод машин хулгайлахыг завдаад баривчлагджээ


Энэ сарын 27-ны шөнө Оросын Санкт-Петербург хотод байрны гадаа зогсоолд тавьсан машиныг хулгайлахыг завдсан этгээдийг саатуулж, хулгайн хэргийг таслан зогсоосон гэж Мегаполис сайт мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, нэгэн залуу Тиггор Фортекс машиныг хулгайлахыг завджээ.
 
Түүний үйлдэл сэжигтэй санагдсан тул тухайн үед байрны орчимд байсан оршин суугчид цагдаагийн газарт хандсан байна. Ингээд цагдаагийнхан дуудлагын дагуу ирж, машин хулгайлахыг завдсан этгээдийг саатуулсан аж. Хэрэг үйлдэхээр завдсан этгээд нь Монголоос ирсэн, Санкт-Петербургийн Уул уурхай их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан 25 настай эр байсан гэж эх сурвалж мэдээлжээ. 
 
Хулгайлах гэж байсан Тигго машин нь тухайн байрны оршин суугч өндөр настных байсан гэнэ. Хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг баривчлан саатуулжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545123
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан