
- Apple компанийн захирал Тим Күүк өглөө болгон 3 цаг 45 минутад сэрж шуудангаа шалгаж, дасгал хийж, ажилдаа орохоос өмнө кофе бэлтгээд авч явдаг.
- Рок нэрээрээ алдартай Двайн Жонсон өглөөний 4 цаг гэхэд аль хэдийн дасгалын өрөөндөө бэлэн зогсож байдаг ажээ.
- PepsiCo -ийн захирал Индра Нуйи 4 гэхэд сэрээд 7 цагаас өмнө ажил дээрээ очсон байдаг.
- Starbucks-ын захирал Ховард Шулъц 4 цаг 30 минутад босож, ноходоо салхилуулан, дасгал хийчихээд ажил руугаа явдаг.
- Твиттерийн захирал Жек Дорси 5 цагт сэрээд бясалгал болоод дасгал хөдөлгөөн хийн, кофе бэлтгээд ажил руугаа явдаг байна.
- LinkedIn-ийн захирал Жефф Вайнер 5 цаг 30 минутад босож, ажилдаа явахаас өмнө дасгал хийн, өглөөнийхөө ундаа уудаг байна.
- Уоррен Баффет 6:45-д сэрээд сонин уншиж өглөөг эхлүүлдэг.
- Элон Маск 7 цагт сэрэн, яаралтай шуудангуудаа нягтлан шалгасаныхаа дараагаар хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд, усанд орчихоод ажил руугаа зүглэдэг байна.
- Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос өдөрт найман цаг унтах дэглэм барьж, ихэвчлэн 7 -оос 8 цагийн хооронд сэрээд гүйлтийн машин дээр дасгал хийнгээ сонин уншдаг байна.
- Марк Зукерберг өглөөний 8-д сэрээд утсанд ирсэн мессежүүдээ шалгачихаад, гүйлт хийдэг байна.
- Фаррелл Уильямс сэрүүлэг ашиглалгүйгээр өглөөний 9 цагт сэрээд шүршүүрт орж байхдаа шинэ дууныхаа санааг олдог ажээ.
А.Отгонжаргал