БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдож буй Хятадын олон улсын импортын 5 дахь экспо нь Хятад, Ази, дэлхийн олон шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах индэр болж байна. Энэ экспогоор анх олон нийтэд дэлгэгдэж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологийг хамтдаа сонирхъё.
Хорт хавдрын эсрэг HyperArc аппарат нь "Нэг удирдлагатай олон үйлдэлтэй" аппарат бөгөөд хорт хавдар тархсан хэдэн арван гэмтлийн цэгийг 15 минутын дотор нэгэн зэрэг эмчлэх боломжтой. Өвчтөнд илүү тав тухтай эмчилгээний нөхцлийг бий болгожээ.
Хүн дүрст робот Тесла Бот Хятадад анхны нээлтээ хийлээ. Тесла Бот төсөл төсөөллөөс бодит байдал болохын тулд ердөө 6 сарын хугацаа зарцуулсан. Үйлдвэрлэгч компани ухаалаг автомашины судалгааны үр дүн, дизайны зарчмуудыг Тесла Бот-д чадварлаг ашиглаж, машин үйлдвэрлэх технологиор хиймэл оюун ухаантай роботуудыг бүтээжээ.