“Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргажээ

“Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргажээ

 

“Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын удирдагчид Украины хотуудад өгсөн Оросын пуужингийн цохилтыг эрс буруушаалаа. Украинд болсон хамгийн сүүлийн үеийн үйл явдалтай холбогдуулан хуралдсан “Долоо бүлэг”-ийн яаралтай хуралдааны дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд энэ тухай дурдсан байна. Цахимаар хийсэн уг хуралдаанд мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцжээ. 

 

“Эдгээр эмх замбараагүй дайралтууд нь дайны гэмт хэрэг мөн. Бид Ерөнхийлөгч Владимир Путин болон буруутай бүх хүнд хариуцлага тооцох болно” гэж баримт бичигт дурдсан байна.  Мэдэгдэлд мөн Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд, түүнчлэн Крым, Севастополь зэрэг бүс нутгийг Орос улс хууль бусаар өөртөө нэгтгэх оролдлого хийж байгааг “G7”-гийн орнууд эрс буруушааж, үг дуугүй үгүйсгэж байгааг цохон тэмдэглэжээ.

 

“Бид энэ өөртөө нэгтгэх хууль бус үйлдлийг,  үүнийгээ зөвтгөхийн тулд ашиглаж буй хуурамч санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэлд дурдсан байна.  “Орос улс НҮБ-ын Дүрэмд заасан зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн. Эдгээр зарчим нь Украины хилийг өөрчлөх эрх зүйн үндсийг Орост өгч чадахгүй, өгөх ч үгүй” гэж “G7”-гийн удирдагчид мэдэгдэв.

 

Олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн эдгээр үйлдлийг үг дуугүй үгүйсгэхийг удирдагчид олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад, цэргийн бүх ажиллагаагаа зогсоож, цэрэг, цэргийн техник хэрэгслээ Украинаас нэн даруй, ямар нэгэн болзол тавилгүй гаргахыг ОХУ-аас  шаарджээ.  “G7”-гийн орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Москва химийн, биологийн болон цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд ноцтой уршиг дагуулна гэдгийг анхааруулав.

 

Түүнчлэн Украинд шаардлагатай санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломат, хууль эрх зүйн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ баталжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “G7”-гийн орнуудын удирдагчидтай цахимаар зөвлөлдөх үеэрээ Оросын удирдагч Владимир Путинтэй хэлэлцээ хийхгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан