“Эрүүл мэндийг дэмжих төв” энэ онд 3000 орчим иргэнийг үзлэгт хамруулна


Эрүүл мэндийн байгууллагууд хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоог шат дараатай хийж байна.
Тодруулбал, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  дэргэдэх  “Эрүүл мэндийг дэмжих төв” нь  2022 онд 3000 орчим иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилт дэвшүүлжээ.
Үүнээс өнөөдрийн байдлаар 1300 гаруй иргэн эрт илрүүлэг шинжилгээндээ бүрэн хамрагдаж, зарим шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг аваад байна.
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийнхөн зарим үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд өдрийн эмчилгээнд “өндөр даралтат хүчил төрөгч” эмчилгээг шинээр нэвтрүүллээ.  Мөн өдрийн эмчилгээний явцад иргэдэд хүчил төрөгчийн коктел өгч, массажны сандалаар үйлчилж байгаагаараа онцлогтой.
“Эрүүл мэндийг дэмжих төв” нь 22 эмч, ажилтантай.  Хөдөө орон нутгийн иргэдээс гадна албан байгууллага, хамт олноороо нэгдэн тус төвөөр үйлчлүүлдэг  бөгөөд 33 нэр төрлийн тоног төхөөрөмж ашиглан, 11 нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлж буй.  Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг,  үзлэг оношилгоог  дээд шатны эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр насны багц, товлолын дагуу хийж байгаа учраас иргэд идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалахыг уриаллаа.
Ховд аймгийн хэмжээнд ахмад настан буюу 60-аас дээш насны иргэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдаж байгаа бол 18-35 насны залуу үеийнхний хамрагдалт бага, идэвх оролцоо сул байгаа аж.
MONTSAME
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан