Архангай аймгийн засаг даргын эсрэг иргэний зориг гарган тэмцэж байна

Архангай аймгийн засаг даргын эсрэг иргэний зориг гарган тэмцэж байна

 

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын удаа дараа хууль зөрчиж буй үйлдлийг АТГ-т хандсан талаар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Архангай аймгийн засаг дарга, Улсын харцага М.Батжаргалын засаг даргаар ажиллах хугацаандаа гаргасан хууль бус үйлдлүүдийг удаа дараа үйлдэж байна. Архангай аймагт ашигт малтмалын лизенц олгодог. Олгохдоо тодорхой ААН, иргэнд давуу байдал олгох байдлаар олгодог болсон. 


Энэ жишиг Архангай аймагт тогтоод, нутагших тал руу орж байна. 2020 онд Цэнхэр сумын алтны уурхайн лизенцийг тухайн үеийн удирдлагууд хууль зөрчин, хуурамч тогтоол гаргах замаар олгож байсан. Энэ нь хэвлэл мэдээллээр нэлээд явсныг иргэд санаж байгаа байх.


Өөрөөр хэлбэл, 2016-2020 онд олгосон нөхцөлөөр дахин олгосон. Тухайлбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр иргэн М.Чимэддорж гэх хүний нэр дээр 2015 онд байгуулагдсан компани шилжүүлэгдсэн байдаг. Мөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр аймгийн засаг даргад энэхүү дүгнэлт очсон байдаг.

 

Энэхүү дүгнэлтийг үндэслэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргасан. Гэтэл үнэндээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ирц бүрдээгүй бөгөөд хурал болоогүй. Хуралдаагүй байж олборлох шийдвэр гаргасан. М.Чимэддоржтой аймгийн засаг дарга М.Батжаргал холбоотой гэж үзэж байна. Ажлын дөрөвхөн өдөрт ашигт малтмал олборлох шийдвэрийг гаргасан. 


Ийнхүү найздаа давуу эрх олгосон нь тогтоогдож байгаа юм. Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүнд асуудлуудаа хүргүүлсэн. Үүний үр дүнд Архангай аймагт АТГ-ын бүрэлдэхүүн ажиллаж байна. Надаас өөр тэмцэж буй хүн алга. Жижиг газар асуудлуудыг гаргаж тавьдаг зүрх зоригтой хүн байдаггүй. Энэ асуудалд би иргэний зориг гарган тэмцэж байна” гэв.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан