Улаанбаатар салхи өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ

Улаанбаатар салхи өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ

 

 

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Туул голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 15, 17-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 метр, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтрэнэ, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан