Монголын анхны уулзваргүй төмөр зам ашиглалтад орж, галт тэрэг хөдөллөө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус цогцолборын төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 километр үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх юм. Мөн нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 төмөр зам бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригджээ.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дараах стратегийн өндөр ач холбогдолтой байх юм.

Тухайлбал,

  • Хятад улс руу экспортлох нүүрс тээврийн өртөг 5 дахин буурна.
  • Нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, хятад төдийгүй тус улсын далайн боомтуудаар гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Монголын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
  • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол зэрэг экологийн хохирол 74 хувиар буурах тооцоо судалгаа гарсан.
  • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. -2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
  • Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлнэ.

Ийнхүү уур уурхайн түүхий эдийн экспортын гол гарц болж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орж галт тэрэг хөдөллөө.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан