Ван И ажлаа өгч байгаа ОХУ-аас Хятадад суугаа Элчин сайдтай уулзлаа

Ван И ажлаа өгч байгаа ОХУ-аас Хятадад суугаа Элчин сайдтай уулзлаа

Есдүгээр сарын 2-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И ажлаа хүлээлгэн өгч байгаа ОХУ-аас Хятадад суугаа элчин сайд Андрей Иванович Денисовг хүлээн авч уулзжээ. 

Денисовын Хятадад ажиллах хугацаандаа олсон амжилтыг Ван И сайшааж, Та бол Хятадын ард түмний сайн найз, хуучин анд, жинхэнэ найз мөн. Хятадад элчин сайдаар 10 жил ажиллахдаа Хятад Оросын олон салбарын хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд үр ашигтай ажилласан. Мөн хоёр талын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, олон улсын шударга үйл хэргийг хамгаалахын төлөө чухал хувь нэмэр оруулсан. Хятад Оросын харилцааны цаашдын хөгжилд үргэлжлэн хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. 

Ван И хэлэхдээ, олон улсын харилцаанд гүнзгий өөрчлөлт гарч буй нөхцөлд Хятад Орос хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтаар хожих хамтын ажиллагааны чухал үр дүн илэрхий мэдэгдсэн. Хоёр талаараа эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх нандин туршлагыг гүнзгий мэдэрч байна. Хятад Орос хоёр том гүрэн гар нэгтгэн хамтран ажиллаж, харилцан дэмжиж байхын чухал чанарыг танин мэдэрсэн байна. Хятад Оросын харилцаа олон улсын ширүүн сорилтыг даван гарч амьжиргааны хүчинтэй байсаар ирлээ. Хятад Оросын харилцааны ирээдүйд бид итгэл дүүрэн байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын хамтын удирдлага дор Хятад Оросын харилцаа үргэлжлэн өндөр түвшинд хөгжиж, хоёр орны амин чухал ашиг сонирхлыг хамгаалахад бат бэх баталгаа хангаж, хоёр орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна гэжээ. 

Денисов удалгүй болох ХКН-ын 20-р их хуралд амжилт хүсээд Хятад улсад 20 жил шахам ажиллах хугацаандаа Хятадын тал бүрийн ололт амжилтыг нүдээр харлаа. Ирээдүйд Хятад улс нэн их амжилт олно гэдэгт итгэж байна гэсэн байна. 

 

CRI

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан