Тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг НИТХ шийднэ

Тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг НИТХ шийднэ

 

Автомашины хөдөлгөөнийг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилж буй. Хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна гэж өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар  Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Уг асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар хэлэлцэх аж. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд хотын дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж байгаа юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан