Д.Сумъяабазар: Шинээр баригдах хотхон, хороолол бүр ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬТАЙ БАЙХ шаардлага тавина

Д.Сумъяабазар: Шинээр баригдах хотхон, хороолол бүр ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬТАЙ БАЙХ шаардлага тавина

 

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2022.09.01/ өөрийн цахим хуудаснаа "Улсын төсвөөс 100 тэрбум, Нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг гаргаж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүллээ" хэмээн бичжээ.

Түүнчлэн тэрбээр "Хүсэлт гаргасан бүх хүүхэд буюу 115 мянган хүүхэд цэцэрлэгтэй болж, өмнө нь цоожтой хаалганы цаана үлддэг байсан 38 мянган хүүхэд энэ жил цэцэрлэгт хамруулсан. Их хэмжээний хөрөнгө оруулалт, зоригтой шийдвэр гаргасны үндсэн дээр нийслэлийн хүүхэд бүр сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой болж байна.  200 тэрбум төгрөг гэдэг бол өнгөрсөн 10 орчим жилд боловсролын салбарт зарцуулж ирсэн мөнгөн дүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт юм. Цаашид дахин хүнд нөхцөлд орохгүй байхын тулд шинээр баригдаж байгаа хотхон, хороолол бүр стандартын дагуу сургууль, цэцэрлэгтэй байх шаардлагатай. Энэ стандартыг мөрдүүлэхэд гардаг хийдэл, хуулийн цоорхойг судалж, арилгахын төлөө ажиллаж байна" гэсэн байна. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан