Хонх дуугарч хичээлийн шинэ жил эхэллээ. Есдүгээр сарын 1-ний онцлох СТАТИСТИК-ийг хүргэе.
-Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 746653 сурагч суралцана.
- Нэгдүгээр ангид 77753 сурагч, нэгдүгээр курст 29054 оюутан элсэн суралцана.
-Их, дээд сургуульд нийт 141197 оюутан суралцана.
-Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49304 оюутан элсэн орж байна.
-Нийслэлийн хэмжээнд 113474 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байгаа юм.
-Улсын хэмжээнд 415 сургуулийн 548 дотуур байр үйл ажиллагаа явуулна.
-Өнгөрсөн хичээлийн жилд дотуур байрны нийт хүчин чадал 47030 байснаас 32576 хүүхэд амьдарчээ.
-ЕБС-ийн тоог 2012 онтой харьцуулахад 93 буюу 12.3 хувиар нэмэгджээ. Үүнээс хувийн өмчийн сургууль 32 буюу 23.9 хувь, төрийн өмчийн сургууль 61 буюу 9.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.