БШУЯ: Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ

БШУЯ: Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан дараах мэдээллийг өглөө. Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ. Гэвч ачаалал өндөртэй, түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчилнө.

 

Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх тал дээр анхаарч байна. Сургалтын зардлууд инфляцын, өрхийн зардлын гол хэсэг байдаг. Мөн хувийн ЕБС-иудын төлбөрийг нэмэхгүй байх тал дээр яам ажиллаж байна. Сургуулиудын бүртгэлийг энэ долоо хоногоос эхэлнэ. Гол 15-16 сургууль байна. Дандаа хамран сургах тойргоосоо гаднах хүүхэд авдаг 1, 23, 18 дугаар сургуулиуд дээр бүртгэлийг ил тод хийнэ. Хэний хүүхэд хамран сурах тойрогтоо хамрагдаж чадсан байна вэ гэдгийг ил болгоно. Бүх сургууль дээр хамран сургах тойрог зарлахгүй. 1, 23, 18 дугаар гэсэн жинхэнэ авлигал авдаг сургуулиудын бүртгэлийг цахим болгоно. Улаанбаатарын хэмжээнд 15 сургууль, 20-оод цэцэрлэгүүд дээр хамран сурах тойргоор нь хүүхэд авах боломжийг нээж байгаа.


Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яам онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Жил бүхэн сугалаанаас гадна 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна үлдээхгүй байх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 120 мянга байна. 80 орчим мянган хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Цаана нь 40 мянган хүүхдийн боломж байна. Товчхондоо сугалааны цэцэрлэгийг халж байна. Иргэдийг заавал хүүхдээ вакцинжуулсан байна гэх шаардлага тавихгүй. Аль болох амны хаалтыг нь зүүлгэх тал дээр анхаарахыг л хүсэж байна гэв.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан