Өмнөговь аймагт "Элсний баяр" болно


Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Хонгорын элс, Дуут манхны оргилд энэ 8 дугаар  сарын 19-21-ний өдрүүдэд "Элсний баяр"-ийг зохион байгуулахаар болжээ.
Баярын хүрээнд  элсний оргил булаацалдах, тэмээн жин, авто машин, мотоциклийн уралдаан, элсний гар бөмбөг, элсний баримал, холын зайн уралдаан зэрэг арга хэмжээ зохиогдохоос гадна элсний лазер шоу болох аж.
Энэхүү баярыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Сэврэй сумын ЗДТГ, Гайхамшигт Говь Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #06

Наадам ирлээ #05

Наадам ирлээ #04