Монголын анхны PRO загварын ухаалаг гар утас худалдаанд гарлаа

Монголын анхны PRO загварын ухаалаг гар утас худалдаанд гарлаа

 

Монголдоо анхдагч гар утас үйлдвэрлэгч EHLEL брэнд хоёр дахь загварын гар утсаа худалдаанд гаргасан билээ. Тус брэнд нь өмнөх туршлага дээрээ үндэслэн цоо шинэ загварын, илүү дэвшилтэд, ухаалаг, хүчирхэг утсыг эх орондоо үйлдвэрлэж чадлаа.

 

 

Монгол залуусын оюуны бүтээл болох Modun C7 pro загварын гар утас нь 4GB RAM, 64GB ROM UNISOC CPU, гурвалсан камер, 6.82 инч бүхий том дэлгэц, 185 грамм жинтэй. Түүнчлэн хурууны хээ, царай таних горим, 2 сим, Type-C цэнэглэлтийн оролт нь хэрэглээг илүү хялбаршуулж, дэвшилтэд технологийг өөртөө шинээсэн аж. Мөн өөрийн гэсэн IMEI дугаартай ба GSMA албан ёсоор бүртгүүлсэн үндэсний анхдагч гар утас боллоо.

 

 

Үндэсний үйлдвэрлэл бүхэн үнэтэй байдаггүй гэх уриа дор нэгдэж, үнийн өсөлтийн эсрэг байхаар гар утасны үнийг тогтоожээ. Ердөө 899,000 төгрөгөөр хэрэглэгчдэдээ нийлүүлж байна. Нийт 3000 ширхэг үйлдвэрлэгдсэн аж.

Урьдчилгаа төлбөргүй, бүх төрлийн зээлээр авах боломжийг монголчууддаа олгож байгаа юм. Харин бэлэн төлөлтөөр худалдан авалт хийсэн тохиолдолд 10 хувийн хямдрал үзүүлж байна. Дашрамд дуулгахад, шинэ загварын гар утас худалдан авсан хүн бүрд бэлэгтэй ба эх орны хаанаас ч, хэзээ ч захиалан, хүргэлттэйгээр авах боломжийг EHLEL брэнд олгож байна.

 

 

Монголын анхны том дэлгэцтэй, ухаалаг, хүчирхэг Pro загварын гар утастай болохыг хүсвэл дараах утсаар холбоо барина уу.

УТАС:  +976 7700-7580, +976 9400-7580

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан