Элсэлттэй холбоотой авлигын хяналтыг чангатгахыг Ерөнхий сайд анхааруулжээ

Элсэлттэй холбоотой авлигын хяналтыг чангатгахыг Ерөнхий сайд анхааруулжээ

 

Наадам шувтарч, намрын ажил эхлэх дөхөж байна. Удахгүй сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэж явагддаг сургууль, цэцэр­лэгийн элсэлттэй холбоотой авлигын асуудал байнга гардаг. Намартаа л баахан захирал, багш, боловсролын байгууллагын удирдах албан тушаалтнууд “...Хүссэн сургуульд нь хүүхэд оруулж өгнө” гээд авлига авсан асууд­лаар АТГ-т баригддаг. Нэлээд хэдэн жил давтагдаж байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын салбарын авлигын асуудалд онцгой анхаарч, хяналтаа чангатгахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ намар элсэлттэй холбоотой гардаг авлигын хяналт өндөр байх нь гэсэн үг. Энэ тал дээр АТГ-аас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, НЗДГ зэрэг байгууллагуудад зөвлөмж хүргүүлдэг.  
Түүндээ “...Сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай” талаар зөвлөдөг.  
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 147 (6879)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан