Нийслэлд нийтийн тээврийн автобусны буудлыг угааж халдваргүйжүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор автобусны буудлуудыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг ийнхүү өнөөдрөөс эхлүүллээ.
Энэхүү ажлын хүрээнд төвийн 6 дүүргийн 220 автобусны буудлыг сард 8 удаагийн давтамжтайгаар угааж, халдваргүйжүүлэх бөгөөд 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Дээрх ажлыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр