У.Хүрэлсүх: Хүн цохиж алмаар алтан цаг, алтан үзэг, сваровский шигтгээтэй цүнх үүрдэгээ боль

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болов. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Тодруулбал,

1. 2018 оны сахилга хариуцлагын жилийн дүгнэлт

2. Төрийн албаны шалгалт- Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх

3. Төрийн албаны хариуцлагын хууль

4. Сахилга хариуцлагаа дээшлүүлж, иргэн төвтэй төр...

Хуралдаанд Монгол Улсын бүх яам, агентлаг болон аймгуудын Засаг дарга нар оролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн албан хаагчид, дарга нар хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровский шигтгээтэй цүнх үүрдгээ боль. Ядарсан монголын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид мянга мянган америк долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна. Би дөрвөн удаагийн айлчлалаар явлаа. Төрийн албан хаагчид хэзээ ч ийм үнэтэй эд хэрэглэл эдлэхгүй байна.

Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Та хувийн байгууллагад ажиллаад, бизнес эрхлээд мөнгөтэй болсон байж болно. Гэхдээ хэрэггүй. Хэрэггүй юм билээ. Жижигхэн мэт зүйл ярьж байгаа мэт боловч төрийн алба ийм зүйлээс эхэлж эмх цэгцэндээ орно. Та бүхний цааш 183 мянган төрийн албан хаагчдад хэлэх ёстой үг. Төрийн алба бол төрийн алба шиг больё.

Ажлын уялдаа холбоо гэж байдаггүй. Байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, ажил эзэнтэй, бие биедээ ацаглаж үлдээдэггүй байхыг анхаармаар байна. Хоёр байгууллагын дунд ажил цалгарддаг. Хэн хариуцаж, хэн удирдах нь тодорхойгүй байгаад байдаг. Төрийн байгууллагын анхан шатанд зиндаархдаг явдал хамгийн их байдаг. Адилхан агентлагийн дарга байж, адилхан сумын засаг дарга байж юугаа хэлдэг юм гэх хандлага бий.  

Дарга цэргийн хооронд ялгаа байх ёстой. Цэрэгтэйгээ хамт архи уугаад сууж байдаг. Тэгэхээр яаж ажил урагшлахав. Даргын өгсөн үүрэг даалгавар биелэгдсэн үү үгүй юу гэдгийг шалгадаг баймаар байна.  

Төрийн албаны дарга та нар зангарагтай бай. 

Сүүлийн үед цаг барих асуудал хаа очиж сайжирч байгаа. 

Өнгөрсөн жил сургамжтай зүйл болсон. Төрийн байгууллагын албан хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурж, нэгнийхээ аминд хүрсэн. Ажлын байранд архи уухыг хориглосон хууль байдаг ч хэрэгждэггүй байсан. Одоо хэрэгжиж эхэлж байгаа. 

Би ганцхан Гадаад харилцааны яаман дээр вино, шампаниск оруулахыг зөвшөөрсөн" гэлээ. 
 
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан