“Naadam night-2022” арга хэмжээний билет худалдаанд гарлаа

“Naadam night-2022” арга хэмжээний билет худалдаанд гарлаа

 

БОАЖЯ-ны санаачлагаар гадаад, дотоодын жуулчиддаа зориулан “NAADAM NIGHT ~2022” соёл урлаг, амьд хөгжмийн наадам цэнгүүн 2022 оны 07 сарын 11-ний 17:00-24:00 цагт Соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Энэхүү цэнгүүнд
-Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглолт,
-Баяр наадмын бага хувилбар,
-Бий биелгээ, ардын бүжиг,
-Алтай хамтлаг,
-Амьд хөгжмийн тоглолт,
-DJ ,
-Үндэсний хоол зоог, идээ ундаа,
-Галтай шоу,
-Айраг цагаа,
-Дэмбээ хурууд,
-Хувцас загварын үзүүлбэр,
-Уламжлалт анагаах ухааны /Манба дацан эмнэлэг/ алтан судрууд,
-Ковидыг анагаагч эм тан,
-Судас оношлогоо,
-Бариа засал,
-Хаан хатад,
Баатруудын хувцастай Фото зургийн үйлчилгээг үзүүлэхээр болжээ
ЭНЭХҮҮ БАЯР НААДМЫН ТАСАЛБАР “ONE TICKET, ONE TREE” хамтдаа эх дэлхийгээ аврах уриатай, бортогтой Модны суулгац дагалдах юм. Мод тарих энэхүү гэгээн үйлсийг UBT garden, World garden Mongolia бидэнтэй хамтран бүтээж, гадаад дотоодын жуулчид, үзэгчид өөрийн нэртэй модоо хэрхэн ургаж байгааг Дэлхийн аль ч өнцгөөс камерийн тусламжтай хянах дижитал үйлчилгээг давхар үзүүлэх юм байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан