FOX NEWS: Хэрэв Хятад улс хүсвэл АНУ-ыг зэвсэггүй болгож чадна


Хэрэв Хятад улс АНУ-д газрын ховор элемент нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргавал Америкийн арми зэвсэггүй хоцорно гэж Fox News мэдээлэв.
"Энэ элементийн нөөц байхгүй бол нисэх онгоцууд нислэгээ зогсоож,  танкууд зогсоолдоо үлдэж, цэргийнхэн харилцаа холбооны асуудалтай тулгарах болно" гэж телевизийн суваг мэдээлэв.
Хэвлэлийн  мэдээлснээр Хятад улс дэлхийн газрын ховор элементийн  нийлүүлэлтийн бараг 90 хувийг хянадаг бөгөөд АНУ-д байгаль орчны хатуу хууль тогтоомжийн улмаас эдгээр баялгийн үйлдвэрлэл, олборлолт хязгаарлагдмал байдаг.
"Америкийн F-35 сөнөөгч онгоц, M1 Abrams танк, "газар-агаар" ангиллын пуужингууд зэрэг зэвсэглэлд эдгээр материалыг түлхүү ашигладаг.  
Бээжингийн  газрын ховор элементийн монополь байдал нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэж тус хэвлэлд бичжээ.
Түүнчлэн сенатор Том Коттон Пентагоны газоын ховор элементийн  нөөц дээд тал нь нэг жил хүрэлцэнэ гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: РИА новости
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан