Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

 

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр компани нийт 1240 автобустай. Гэхдээ техникийн бэлэн байдлын хувьд тогтмол 985 тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйлчилгээг нийслэлчүүдэд хүргэж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 525 автобусны ашиглалтын хугацаа дууссан боловч нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсаар байна.

bus-1-640x417 Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

Нийтийн тээврийн салбарын өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийсний хүрээнд салбарын хэмжээнд 1432 тээврийн хэрэгсэл хэрэгцээтэй. Энэ хэмжээнд хүргэж байж нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэж чадна гэж үзэж байна. Тиймээс 2022 он буюу энэ жил нийтийн тээврийн нийт паркийн 60 хувийг шинэчлэх саналыг тогтоолын төсөлд тусгажээ. Улмаар 2024 онд дээрх тоог 80 хувьд хүргэх аж.

Тодруулбал, 2022 онд цахилгаан хөдөлгүүртэй 150 автобус, дизель хөдөлгүүртэй 410, дунд оврын 30 автобусыг үйлчилгээнд гаргана. Харин санхүүжилтийг нь Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч ААН-тэй хэлэлцээр хийсний үндсэн дээр худалдан авалт хийхээр төлөвлөжээ. Улмаар 590 автобусны хөрөнгө оруулалтын дүн нь ₮276 тэрбум байхаар тооцжээ. Энэхүү тогтоолын төслийг баталж, иргэдийг ая тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж, хувийн автомашины хэрэглээнээс татгалзах, автозамын түгжрэлийг бууруулах урьдач нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Улмаар Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

bus2-1-640x427 Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан