Онлайн худалдан авалтад үйлчлэх 10%-ийн буцаан олголттой урамшуулал зарлагдлаа

Онлайн худалдан авалтад үйлчлэх 10%-ийн буцаан олголттой урамшуулал зарлагдлаа

 

Голомт банкнаас онлайн худалдаа эрхэмлэгчдэд зориулан ээлжит буцаан олголттой урамшууллаа зарлаж байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дараах гоо сайхны онлайн худалдааны вэбсайтуудад Голомт банкны бүх төрлийн Дебит, Кредит болон SocialPay аппликэйшний Виртуал карт ашиглан төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт авах боломжийг харилцагчдадаа олгож байна.

Урамшуулалд хамрагдах байгууллагууд:

www.wellbeeshop.mn

www.beautysecrets.mn

www.cose.mn

Энэхүү урамшуулал нь 2022.05.16-05.22-ны хооронд 7 хоног үргэлжлэх ба урамшуулал хэрэгжих хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ нь 300,000₮ байх юм. Харин буцаан олголт худалдан авалт хийсний маргааш харилцагчийн дансанд орох болно.

Онлайн худалдан авалтад үйлчлэх 10%-ийн буцаан олголттой урамшуулал зарлагдлаа

Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:

  • Байгууллага бүрээс 300,000₮-ийн буцаан олголт авах боломжгүй.
  • Карт бүрээр 300,000₮-ийн буцаан олголт авах боломжгүй.
  • Интернэт банк, Смарт банк, SocialPay аппликэйшнийг ашиглан данс хооронд төлсөн худалдан авалтад урамшуулал үйлчлэхгүй. Зөвхөн тухайн вэбсайтад өөрийн картын дугаарыг оруулан төлбөр төлөх шаардлагатай.

Харилцагч та урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаар болон урамшуулалд хамтрагч байгууллагуудын лавлах утсаар тус тус холбогдож авах боломжтой. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан