С.Энхболд: 15 мянган төгрөгийн даралтны эм 7-8 мянга болж хямдарна

С.Энхболд: 15 мянган төгрөгийн даралтны эм 7-8 мянга болж хямдарна

 

“Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдаж дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр энэ үеэр “Эмч нарын ур чадвар чамлахааргүй түвшинд хүрсэн. Бид хангалттай оношилж, эмчилж байна. Хамгийн гол нь эмчилгээний үр дүнгийн тал хувь нь эмнээс  шалтгаалдаг. 1995 оноос хойш эрүүл мэндийн салбарын эмтэй холбоотой асуудал бүгд хувийн хэвшил рүү шилжсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд хийсэн бас нэг том ажил бол 132 хүнтэй Эмийн агентлагтай болсон. Агентлаг эмийн чанар, нөөц, стандарт, удирдамж хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Жил гаруй хөөцөлдсөний үр дүнд Швейцарын компанитай хэлэлцээ хийлээ. Манай улс 560 гаруй нэр төрлийн эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгодог. Үүний 15 нэр төрлийн 22 эмийг нэг ам.доллараар авах гэрээ хийсэн. Хамгийн гол нь чанартай, хямд байх юм. Төр гэрээг нь хийж өглөө. Тээвэр ложистик түгээх ажлыг хувийг хэвшил хийнэ. Жишээлбэл, даралт бууруулах эмийг 15 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол нэг ам.доллараар гэрээ хийснээр зардлаа нэмээд 7-8 мянган төгрөг болно гэсэн үг. Эхнээсээ долоон нэр төрлийн эмийг манай улсад зориулж үйлдвэрлээд бэлэн болсон. Бага багаар нэр төрлөө нэмэгдүүлж дараагийн ээлжинд хорт хавдрын эмийг оруулж ирнэ. Эмийн чанар сайжрахаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн илүү сайн болно” гэж ярилаа.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан