Татвараар 7.2 их наяд төгрөгийн орлого бүрдүүлжээ

Татвараар 7.2 их наяд төгрөгийн орлого бүрдүүлжээ

 

Татварын байгууллагаас хөдөлмөрлөж буй иргэн бүрд и-баримтын системээр дамжуулан цахим талархал хүргүүлж буй. Үүгээр жил бүр болдог “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлж буйг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр Монголын татварын алба улс, орон нутгийн төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлээд буйг тэрбээр мэдээллээ. Үүнээс:

  • ААН-ийн орлогын албан татвар 33.3 хувийг,
  • НӨАТ 17.1 хувийг,
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22.1 хувийг
  • Бусад татвар 27.5 хувийг тус тус эзэлж байна.

Татварын орлогын 7.2 их наяд төгрөг нь Монгол Улсын нийт төсвийн 53.2 хувийг эзэлж байна. Татварын өдрүүдээр татварын байгууллагаас  шилдэг татвар төлөгч ААН-үүдийг зарлав. Энэ оноос татвар төлөгч ААН-үүдийг ялгаатай авч үзэн тодруулж байна. Тухайлбал, дунд, жижиг, бичил ангиллын ААН-үүдийн татварын дундаж орлого хэд байгаа, татварын хэдэн хувийн орлогоор ангилж буй талаар тодруулбал, тэрбээр, дунд ангиллын татвар төлөгчдийг 3 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг хүртэл, жижиг ангиллын татвар төлөгчдийг жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш 3 тэрбум төгрөг хүртэл, бичил ангиллынхныг 50 сая төгрөгөөс бага орлогоор тооцон тодруулжээ. Үүнээс бичил ангиллынхан жилд 1 удаа 1 хувиар татвар төлж байгааг тодотголоо. Том ангиллын шилдэг татвар төлөгчөөр:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
  • Оюутолгой ХХК,
  • Эрдэнэс Тавантолгой ХК,
  • “Болд төмөр Ерөө гол” ХХК-иуд тодроод байна.

Дунд ангилалд:

  • “Юни трансмишн нэтворк",
  • “Мастер тайм”,
  • “Монголфарм”,
  • “Дижитал сэйлс чаннел”,
  • "Сэйлэс энд сервис"
  • “БСБ корпорэйршн”

Жижиг ангилалд:

  • “Ньюсэнтюри ложистик”,
  • “Их мөнх наран”,
  • “Татах хүч”,
  • ХАНЛАБ,

Бичил ангилалд:

  • “Эй энд Би инженеринг”,
  • ТТК,
  • “Алтайхангай бүрд”,
  • “ЭМ СИ ПИ СИ” ХХК-иуд тус бүр тодров. 

"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг энэ жил "Та баялаг бүтээгч" уриан дор 23 дахь жилдээ тэмдэглэж байна.

Гэрэл зургийг Н.Батбаяр

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан