Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 24-нд өргөн мэдүүллээ. Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зөрчлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгалгүй орхигдуулсан, зөрчлийн хариуцлагыг давхардуулан тодорхойлсоноос тус хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтөй нөхцөл үүсгэж, хууль ёсны зарчмыг гажуудуулах үр дагаврыг бий болгосныг засаж, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Мөн зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад шууд торгох шийтгэлийг урьтал болгодог. Тиймээс эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан