ЗТХ-ийн сайд Л.Халтар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөгдөхөд НЭГ хоног үлдлээ


Үндэсний их бүтээн байгуулалт гэж нэрлэгдэж байгаа Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг 3 дугаар сарын 15-нд нээж,  тээвэрлэлтийг эхлүүлнэ, чадахгүй бол ажлаа өгнө гэж салбарын сайд Л.Халтар ам алдсан. “Ам алдсан” гэдгийн учир нь тээвэр эхлүүлнэ л гэсэн бол тэр төмөр зам бүрэн утгаараа ашиглалтад орж байж хийгдэх ёстой ажил.
Гэтэл тэрбээр хэлсэн үгэндээ хүрсэн мэт харагдахын тулд  төмөр замын тархи дохиолол холбооны ситемд холбогдоогүй, улсын комисс хүлээж аваагүй төмөр замаар хаа холоос Оюу толгойн зэсийн баяжмалыг автомашинаар ачиж хүргэн “тээврээ эхлүүлсэн” нэр зүүсэн байна. 
Энэ мэдээллийг цахимаар түгээж эхэлсэн нь үнэндээ сайдын сэнтийгээ хадгалж үлдэх арга мэх гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа юм. “Тээвэр эхлүүлсэн”  гэж кавичиганд хэлэхийн учир нь үнэндээ Оюутолгойгоос машинаар зэсийн баяжмалыг 300 км зөөж, Зүүнбаянгийн төмөр зам дээр хүргэж, тэнд зогссон хэдэн вагонд ачиж, 128 км явуулсантай холбоотой юм.
Ингэж Зүүнбаянгийн төмөр замын тээврийг эхлүүлсэн нэр зүүж, хэнээс ч асуулгүйгээр толгой мэдэн, нэг ёсондоо үзүүлэх тоглолт хийж, улсын хөрөнгөөр барьсан төмөр замд зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлтийн  туршилт явуулжээ.
Угтаа бол Оюутолгойгоос  зэсийн баяжмалыг 110 км цаана байх нь улсын хил рүү автомашинаар хүргэх боломжтой.  Гэтэл Л.Халтарын сайдын сэнтийгээ хадгалах арга мэхийг ажил хэрэг болгохын тулд дээрх ачааг асар их зардлаар автомашинд ачин Зүүнбаянгийн төмөр замруу явуулж, тэндээсээ дохиолол холбоогүй, улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээж ч аваагүй, туршилт судалгааны ажил нь бүрэн дуусаагүй төмөр зам дээр тээвэр хийлгэсэн нэр зүүж, улсын хөрөнгө төсвийг үргүй зарцуулаад зогсохгүй, дохиолол холбооны системд холбогдоогүй төмөр замаар ачаа ачиж явуулжээ.
Сайдын зөөлөн сэнтийдээ заларч л байвал олон мянган ган замчдын амь нас, эрүүл мэнд, төсвийн хөрөнгө мөнгө үр ашиггүй зарцуулагдах нь түүнд хамаагүй бололтой.
Ийнхүү нэгэнт Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил 3 дугаар сарын 15-нд нээгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхлэх нь  боломжгүй болсон тул Л.Халтар сайд хэлсэн амандаа хүрч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө бизээ.  
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан