Шатахуун нийлүүлэлт, нөөц хэвийн байна



Улсын хэмжээнд дунджаар 36 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй 162,667 тонн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 37, ТС-1 онгоцны түлш 3 хоногийн үлдэгдэлтэй байна.
Одоогоор Сүхбаатар боомтоор Аи-92 автобензин 7,824 тонн, дизелийн түлш 18,867 тонн, шингэрүүлсэн хий 607 тонн, бусад бүтээгдэхүүн 154 тонн, нийт 27,453 тонн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 178 тонн, Аи-92 автобензин 118 тонн, нийт 296 тонн, Цагааннуур Аи-92 автобензин 514 тонн, дизелийн түлш 341 тонн, нийт 296 тонн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 222 тонн, дизелийн түлш 699 тонн, нийт 922 тонн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1241 бусад бүтээгдэхүүн 216 тонн, нийт 1457 тонн буюу Монгол Улсад нийт 30,983 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан