"ETT EVENTS 2022" өдөрлөгт "Тавагтолгой Төмөрзам" ХХК нээлттэй ажлын байрууд танилцуулна



“Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байгаа ба уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа билээ. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцож, үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, залуусыг ажлын байранд зуучлах зорилгоор 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “ETT Events 2022” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. 
Эхний өдрийн үйл ажиллагаа онлайн хэлбэрээр явагдах бол хоёрдахь өдөр нь ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж, уг өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бүрэлдэхүүн компаниуд оролцох юм. Тус өдөрлөгт “Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлиийн төмөр замын бүтээн байгууулалтад шаардлагатай ажлын байруудаа нээлттэй танилцуулах бөгөөд одоогоор Төмөр замын инженер, техникийн ажилтан, Цахилгаан шугам, дэд станцын ашиглалтын инженер, Шуурхай ажиллагааны монтёр зэрэг хэд хэдэн ажлын байрууд зарлаад байна. Ажил горилогчид өдөрлөгт хүрэлцэн очиж, зарласан ажлын байруудын талаар хүний нөөцийн мэргэжилтнээс дэлгэрэнгүй мэдээлэл авч, сонирхсон ажлын байранд анкет бөглөх боломжтой юм.
Энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор 70 гаруй мэргэжлийн чиглэлээр, 600 орчим ажилтныг үе шаттай сонгон шалгаруулж, ажлын байраар хангахаар төлөвлөн ажиллаж байна. “ETT Events 2022” үйл ажиллагааг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан