2019 онд төрсөн хүүхдийг 18-24-ны хооронд ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГЭНЭ

Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэхдээ дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдах юм.

  • Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү

2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ.

  • Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ

2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна.

  • Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд ямар шинжилгээ өгөх вэ

Танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгнө. Тухайн цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэнэ.

  • Тухайн дүүргийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу.
  1. Нийслэлийн Боловсролын газар – 70113032
  2. Баянгол дүүрэг – 76119595
  3. Баянзүрх дүүрэг – 70104005
  4. Сүхбаатар дүүрэг – 70111606
  5. Чингэлтэй дүүрэг – 11-315442
  6. Хан-Уул дүүрэг – 11-342472
  7. Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444
  8. Багануур дүүрэг – 70213815
  9. Багахангай дүүрэг – 99989669
  10. Налайх дүүрэг – 70233008
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан