Өнөөдөр А.Энхтуул үндсэн төрөлдөө уралдана

 
Хоёрдугаар сарын 10-ны өдөр эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 зандан хүлэгтэн уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий. Уралдаан 15:00-д эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ.
 
Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79-р байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөх билээ. Энхтуулдаа амжилт хүсье!
 
Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан