Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ. Тодруулбал нэгдүгээр сарын 15-ны Бямба гарагт 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Харин Ням гарагт 41 тээврийн хэрэгслээр 57 чингэлэг, 923 тонн ачаа орж иржээ.
Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.