Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орох гэж байна



5 жил зарцуулан бүтээн байгуулсан Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орно. Хятадын Юаньнань мужийн Күньмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбосон энэхүү орчин үеийн төмөр зам "Бүс ба зам" төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт бөгөөд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын чухал нотолгоо юм. "Хятад, Лаос бол сайн хөрш, сайн анд, сайн нөхөд, сайн түнш юм, бид хувь заяагаа хамтатгасан нэгдмэл цогц юм." 2020 оны эхээр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Лаосын экс ерөнхий сайд Тунг Лунг хүлээн авч уулзах үеэр хоёр орны харилцааг ийн үнэлсэн байдаг. Энэхүү уулзалт нь Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө Хятад, Лаосын удирдагчдын нүүр тулсан уулзалт байсан бөгөөд хоёр тал төмөр зам зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааг тууштай ахиулах талаар судалж ярилцсан юм.

Тэгвэл өнөөдөр хоёр ард түмний хүлээлтийг тээсэн Хятад, Лаосын төмөр цар тахлын сорилтыг даван туулж, товлосон цагтаа ашиглалтад ороход бэлэн боллоо. 12-р сарын 3-нд Ши Жиньпин болон шинээр сонгогдсон Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тунг Лун нар цахимаар уулзаж, Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орохыг хамтаар гэрчлэх гэж байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлэхдээ, "Энэ онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, хоёр талын харилцааны шинэ жаран эхэлж байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ЛХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тун Лун нарын цахим уулзалт нь Хятад, Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтад стратегийн чигийг зааж, хоёр талын харилцааны урт удаан хөгжилд эрч хүч сэлбэх болно. Хоёр нам, хоёр орны дээд удирдагчид Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орохын гэрч болж буй нь хоёр талын харилцааны чухал үйл хэрэг болох юм" гэжээ.
Хятад, Лаосын төмөр зам нь Хятадын хөрөнгө оруулалт, стандарт, тоног төхөөрөмжийг ашигласан, Хятадын төмөр замын сүлжээнд шууд холбогдсон олон улсын төмөр зам бөгөөд Хятадын Юаньнань мужийн Күньмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбосон цагт 165 километр хурдлах, нийт урт нь 1035 километр төмөр зам юм.

Хятад, Лаосын төмөр замын бүтээн байгуулалтад Ши Жиньпин анхаарал тавьсаар ирсэн юм. 2017 онд Лаос улсад айлчлахдаа тэрээр Лаосын хэвлэлд өгсөн нийтлэлдээ, "Хятад, Лаосын төмөр зам нь Транс Азийн төмөр замын сүлжээний чухал хэсэг учраас Лаосын хувьд стратегийн болон практикийн чухал ач холбогдолтой юм. Хоёр тал уялдаа холбоогоо бэхжүүлж, төмөр замыг эртхэн ашиглалтад оруулан, Лаосын ард түмэн болон хөрш орнууд, цаашлаад дэлхий нийтийг холбохыг хүсэж байна” гэсэн юм.
Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орсноор Лаосын хаагдмал байдлыг өөрчлөн, бүс нутгийн орнуудыг дэд бүтцээр холбох нөхцөлийг сайжруулна. Түүний ач холбогдол нь НҮБ-ын дэлхийн зам харилцааны тогтвортой хөгжлийн 2-р хурлын үеэр Ши Жиньпин даргын хэлсэн "зам тээврийн салбарын тэргүүлэх үүргийг бататган, ядуу бүс нутгийн зам харилцааны бүтээн байгуулалт дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засаг, иргэдийн амьжиргаа замаа дагаж хөгжихийг дэмжих, Өмнөд Умардын хамтын ажиллагаа, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, буурай хөгжилтэй орнууд болон дотоод хуурайн хөгжиж буй орнуудын зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад илүү их дэмжлэг үзүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах" гэсэн санаачилгатай нийцэж байна.

Цар тахал гарснаас хойш Хятад, Лаос хоёр орон зовлон жаргалаа хамтатган, халдварын эсрэг хамтдаа тэмцсээр ирсэн юм. Хятад улс халдвартай тэмцэж чухал үед Лаосын олон салбарынхан чадлын хэрээр Хятад улсад хөрөнгө мөнгө болон эд материал хандивлаж байсан юм. Лаост халдварын тохиолдол бүртгэгдэж, Хятад улсын тусламжийг хүсэхэд Хятад улс тэр даруй эмчилгээний багийг Вьентьянд томилон,  халдвараас урьдчилан сэргийлэх их хэмжээний эд материал болон эм бэлдмэл хангаж, халдварын эсрэг Лаосын тэмцэлд туслалцаа үзүүлсэн юм. БНХАУ-аас Лаост суугаа Элчин сайд Жян Зайдүн хэлэхдээ, "Хятадын хурд"-ны цаана Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны яам хороод болон Юаньнань мужийн Лаосын иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулж буй нандин сэтгэл шингэж байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн бид цаг нартай уралдан, цар тахалтай хамтдаа тэмцэж байна. Энэ нь Хятад, Лаос хувь заяаны нэгдмэл цогцын хувьд харилцан туслалцаж, бэрхшээлийг хамтдаа даван туулж буйг харуулж байна гэжээ.
Энэ он гарснаас хойш Хятадын засгийн газраас тусалсан Ковид-19-ийн эсрэг вакциныг Лаосын нийслэл Вьентьянд хүргэж байсан юм. Халдвар хамгаалалтын нөхцөл байдалд хоёр орон урьдчилан сэргийлэх болон эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоогоо идэвхтэй зохицуулж, "шуурхай гарц"-ыг ашиглан үйлдвэрлэлээ сэргээн, халдварын дараах бүс нутгийн эдийн засгийн сэргэлтэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Хятад, Лаосын стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь 2017 онд Ши Жиньпин Лаост айлчлах үеэр хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин, "Хятадын хөгжил цэцэглэлт нь зөвхөн өөртөө санаа тавих бус харин олон улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа хөрш орнууддаа бид элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэхэд оршино. Сайн анд Лаосын хувьд бид энэ талаар хүчин чармайлт гаргаж, илүү анхаарал тавьж, хөгжлийг нь дэмжих ёстой" гэжээ.
Хятадын хэлц үгэнд "Төмөр зам тавигдвал түмэн лангийн ашигтай" гэдэг. Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орсноор Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлнэ. Дэлхийн Банкны холбогдох тайлангаас үзвэл, Хятад, Лаосын төмөр зам нь Лаосын талын ашиг орлогыг 21 хувиар нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам их татах болно. Лаосын аялал жуулчлалын салбар ч ашиг хүртэж, жил тутамд Лаосын 4 сая иргэн болон хөрш орнуудын 10 сая жуулчин төмөр замаар үйлчлүүлэх болно. Хятад, Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт ч шинэ шат ахих нь гарцаагүй.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан