Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраас сөөм газрыг ч алдахгүй


Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх оноос бизнесийн орчныг чөлөөтэй болгох тухай өмнө нь мэдэгдсэн. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгох зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.11.29/ Нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй ажил. Тэр дундаа эрхзүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засч залруулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах нөхцөл байдал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал ихээхэн төвөгтэй байдал үүсгэдэг. Үүнийг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна.
Ялангуяа цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед нийслэлийнхэн гуравдугаар тунд хамрагдаж, халдвар авсан тохиолдолд хүндрэлгүй давж гарах байдлыг ард олондоо уриалж байна. Төрийн захиргааны алба хаагчдад захиргааны арга хэмжээ авч шахах, удирдлагууд манлайлах үзүүлэл хийж байна. Гуравдугаар тун бол бидний дараа дараагийн хийх ажил.
Арванхоёрдугаар сарын 15-нд шар бүс рүү орох хүрээнд аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлого гаргаж ажиллана.
Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж байгаатай холбогдуулан  бид сөөм газрыг ч алдахгүй гэдгийг онцолъё
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан