Цанын төрлөөр 2 тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох болзлыг биелүүлээд байна



"Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаж, олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг дахин хэлэлцэж, баталжээ.
Тухайлбал, тамирчдын бэлтгэл, цугларалтын хуваарь гаргах, бэлтгэлд шаардагдах төсвийн тооцоо гаргах, тамирчдад нэн шаардлагатай уураг, амин дэмээр хангах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, нислэгийн нарийвчилсан хуваарь гаргах, PCR шинжилгээнд хамруулах, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай уулзалт зохион байгуулах зэрэг 29 бэлтгэл ажлын төлөвлөсөн байна.
Манай тамирчид өдгөө олимпын эрхийн цуврал тэмцээнүүдэд оролцож, эрхийн тоогоо нэмэхийн төлөө өрсөлдөж буй. Тухайлбал, тэшүүрчид энэ сарын 12-ноос эхлэн Дэлхийн цомын цувралуудад оролцож эхэлсэн бол цанынхан Швейцарт бэлтгэлээ базааж буй бөгөөд тэндээ Дэлхийн цомын цувралуудад оролцох юм.
Одоогоор цанын төрлөөр хоёр тамирчин олимпын эрхийн нормативыг биелүүлээд байгаа билээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан