Тусгаар тогтголын баярт зориулсан "Ганц заяах эх орон" тоглолт 26-нд болно

Улс тунхагласаны баярт зориулсан "Ганцхан заяах эх орон" тоглолт болох гэж байна. Тоглолтод Монголын урлагын ноён оргилууд нэгэн тайзнаа чуулах төдийгүй зуунд ганц тохиох гайхамшигт үдшийг Монголчууддаа зориулж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар EVENT MASTERS, Column Picture оролцож байгаа бол хамтран зохион байгуулагчаар Амжилт ХХК, Gem International, Эхлэл бренд ажиллах болно. Мөн түүнчлэн тоглолтын ивээн тэтгэгчээр Дархлаа бренд болон Incruises, Мэдээллийн түнш байгууллагаар Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо /МСХНХ/ оролцож байна.

Ганцхан заяах эх орон тоглолтод урилгаар МУАЖ Д.Жаргалсайхан, ТС,МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСГЗ Ш.Гүрбазар, МУСТА М.Дорждэрэм, МУСТА Г.Батсүх, Дуучин НАКИ, ЦДБЭЧ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Сакура сургуулийн 6а ангийн сурагчид оролцоно. 

 
Хэзээ: 2021.11.26 17:00-цагт
Тасалбар бүрт уух зүйлс дагалдана 
 
Холбоо барих:
9810-3108
9910-3108

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан