Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

 

Онцгой байдлын ерөнхий газраас "Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх” улсын  албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын  үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, албан хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлэн дүгнэж заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний төвийн байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн үйл ажиллагаа, ус, хөрс, агаарын мониторингийн үйл ажиллагаатай танилцан, холбогдох мэргэжилтнүүдэд зөвлөмж чиглэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

255506842_221432863457824_5833766081352947450_n-1024x683 Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

255492916_221432306791213_4117546428556242486_n-1024x683 Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан